
5 дугаар сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 147 дахь өдөр бөгөөд он дуустал 218 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +22 хэмийн дулаан бол шөнөдөө +7 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 21, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2002.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.90, юань 304.20, вон 1.70 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвөөс БОНХАЖЯ-ны хууль бус шийдвэр болон гурван шатны шүүхийн шийдвэрийг тус яам хэрэгжүүлэхгүй байгаа асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Хүний эрх, хөгжлийн төлөө Азийн Форумын хүний эрхийн шинжээчид Монголын улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанд хүний эрхийн асуудлуудыг хэрхэн тусгаж буй талаар мэдээлэл хийнэ. Азийн Форум /Forum Asia/ нь НҮБ-д зөвлөх эрхтэй бүсийн хүний эрхийн байгууллага юм.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Монгол технологийн хувьсгал” сэдвээр МУИС-ийн багш нар, Уламжлалт анагаах ухааны доктор профессорууд, “Батзүү” ХХК, Хэрэглэгчийн менежментийн академиас хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас Нийслэлийн АН-ын Хуулийн албанаас Сонгуулийн хууль, тогтоомжийн зөрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийн
- “Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”- ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд өглөө 09.00 цагт эхэлнэ.
- 14.00 цагаас Чулуун овооны Номин агуулах худалдааны салбар дээр нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдэд хяналтын хуудсыг сурталчлах өдөрлөг болно.
- Баянгол дүүргийн V хороонд байрлах 120 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаа 11.40 минутад болно.
- БХЯ, Зам тээврийн яам хамтран зохион байгуулж буй "Зүүн Хойд Азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол, хөгжлийн чиг хандлага" сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал 09.00 цагт ГХЯ-нд болно.
- “Алдагдал, хаягдыг алт, мөнгө болгоё-Хүүхэд 2” төслийг ТЕХНОЖ Бизнес Инкубатор төвийнхөн Дэлхийн Зөн Монголд Олон улсын байгууллагын дэмжлэгээр 2 дахь жилдээ Цэнгэг Усний нөөц, байгаль хамгаалах төвд 10.30 цагаас зохион байгуулна.
- Сэргээн Засалт, Хөгжлийн үндэсний төвийн Боловсролын Сэргээн Засалтын Газрын хонхны баяр болно. Энэ жил модон эдлэлийн мужаан, тогооч, талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, гутал засварчин мэргэжлээр нийт 45 оюутан төгсөх гэж байна. Хонхны баярт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон БСШУ яамны сайд дарга нар ирнэ.
- 11.00 цагт, Хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлах арга хэмжээ Баянгол хүнсний худалдааны төв дээр болно.
- Хуульчдын дунд зохион байгуулж буй “Хуульчийн мэргэжлийн дүрмийг хэн сайн мэдэх вэ?” уралдаант тэмцээн 16.00 цагаас “Хаан банк” театрт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Японд Тэнгисийн цэргийн флотын баярын өдөр тохиож байна.
- 1997 онд Техасын Жеррал мужид ер бусын хүчтэй хуй салхи дэгдэж, 27 хүний амь насыг авч оджээ.
- 1997 онд Арканзас муж улсын захиргааны ажилтан Пола Жонес гэж бүсгүй АНУ-ын Ерөнхийлөгч агсан Билл Клинтоныг бэлгийн дарамт учруулсан хэргээр шүүхэд өгчээ.
- 1960 онд Турки улсад төрийн эргэлт гарч, Туркийн 3 дахь Ерөнхийлөгч Celвl Bayar-ыг буулган авчээ.