
Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон зарласан. Тиймдээ ч энэ жилийн хувьд 6 сарын 4-ны өдрийг "Автомашингүй" өдөр болгон тэмдэглэхээр болсон.
Тус өдөр 09.00 цагаас эхлэн "Улаанбаатар марафон" гүйлтийн тэмцээн, дугуйн парад, урлаг соёлын үзүүлбэр, хамтлаг дуучид, дугуйн шоу үзүүлбэрүүд зохиогдох бол эрүүл мэнд, спортын бараа худалдаалдаг дэлгүүрүүд үзэсгэлэнгээ нээнэ.
Мөн энэ өдөр дараах зах, худалдааны төвүүд амарна.
- "Нарантуул" ОУХТ,
- Дүнжингарав худалдааны төв ,
- "Өгөөмөр" техникийн зах,
- "Сандей" худалдааны төв,
- Шөнийн зах,
- Баянзүрх худалдааны төв,
- Баянзүрх зах,
- 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр,
- Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр