
6 дугаар сарын 1-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 152 дахь өдөр бөгөөд он дуустал 213 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +29 хэмийн дулаан бол шөнөдөө +10 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 26, найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1994.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.90, юань 302.70, вон 1.68 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Чойжин ламын сүм музейгээс Олон улсын хүүхдийн баярт зориулсан "Бүтээлч хүүхдүүд-2016" үйл ажиллагааны нээлт 13.00 цагт эхэлнэ.
- Хүй долоон худагт Монгол улсын хүндэт мэргэн Даржаагийн Жамбын нэрэмжит үндэсний сурын хүүхдийн харваа 11.00 цагаас эхэлнэ.
- 12.00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 9 давхрын хурлын танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн 1, 2 дугаар одон авсан ээжүүдэд одон гардуулах ёслолын арга хэмжээ болно.
- Монголын анхны усан гулгуурын шоу болох "City Slide" шоу нээлтээ хийнэ.
- "Шилдэг тохижилттой Монгол гэр" сэдэвт уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 15.00 цагаас Чингисийн талбайд болно.
- "Хүүхдийн ертөнц-2016" хүүхдийн уран зургийн улсын уралдаан 09.00 цагт Монголын уран зургийн галерейд нээгдэнэ.
- 11.40 цагаас Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн одонгоор шагнуулж байгаа ээжүүдэд одонг нь гаруудан өгч баяр хүргэнэ.
- Эх үрсийн баяраар үлэг гүрвэлийн холбогдолтой эд зүйл сонирхон цуглуулагч хүүхэд багачуудын үлэг гүрвэлийн талаарх мэдлэгийн хүрээг тэлэх, цаашид цуглуулгаа баяжуулах сэдлийг төрүүлэх, танин мэдэхүйн боловсрол олгох зорилготойгоор боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөр 10.00 цагт музейн байранд зохион байгуулна.
- Хүй долоон худагт Олон улсын хүүхдийн баярын арга хэмжээ болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр бол Дэлхийн сүүний өдөр.
- 1926 оны энэ өдөр Америкийн кино жүжигчин Мэрилин Монро мэндэлж байжээ.
- Харин 1955 оны энэ өдөр сүмогийн 58 дахь ёкозүна Чиёнофүжи Мицүгү таалал төгсчээ.
- 1980 онд АНУ-ын үндэсний сувгуудын нэг CNN нэвтрүүлгээ цацаж эхэлжээ.