
“Нэг хогийг нэг амттанаар” аян зохион байгуулагдах гэж байна. Тухайлбал, энэ жилийн хүүхдийн баяраар болох хамгийн ихээр олон нийтийг хамарсан хотын соёлын түгээсэн арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Ахлах ангийн сурагчид, оюутан залуусаас бүрдсэн сайн дурынхан нэгдэж чихэр, ном цуглуулсан бөгөөд түүнийгээ Эх үрсийн баярын өдрөөр Чингисийн талбай болон Барилгачдын талбай дээр зогсож баяраа тэмдэглэж буй хүүхдүүдэд зориулан хогоо хогын саванд хийх юм бол хүүхдүүдийг урамшуулж чихэр ном бэлэглэх ажээ. Хамгийн их хүлээлттэй, зөв оролцооны энэхүү ажлын гол зорилго нь баярын дараа үүсдэг хог хаягдлын асуудлыг шийдэх шийдлийн нэг хэлбэр бөгөөд хүүхдүүд дүү нараа хотын соёлд суралцуулж зөв үлгэр дууриалалд хөтлөхөөр зорьж байгаа юм байна. Одоогоор аль хэдийн 300 орчим кг чихэр болон 2000 орчим ном цуглуулаад баярын өдрөөр хүүхдүүдийг баярлуулах гэж байна.
Тус ажил нь жил болгон зохион байгуулагддаг бөгөөд хүүхэд багачуул 06.01-н гэхээр л хогоо хогын саванд хийдэг гэсэн ойлголт авдаг үндэсний хэмжээний зөв үзэл санаа төрүүлэхээр хичээж байгаа ажээ. “Найз нь найзыгаа дэмжье” ТББ-ын зохион байгуулж буй тус арга хэмжээ нь энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа юм.