
Олон улсын эх үрсийн баярын нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбай, парк, Тусгаар тогтнолын талбай зэрэг хэд хэдэн газар болж байна. Эдгээр газрууд олны хөлд дарагдаж, хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх явдал жил бүр гардаг. Тиймээс энэ жил хүүхэд, багачуудыг эцэг эх, асран хамгаалагч нараасаа төөрөхгүй байх үүднээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын Мэдээлэл харилцааны багийн албан хаагчид хүүхдүүдэд бугуйвч зүүж өгч байгаа юм. Тус бугуйвч нь эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалттай юм байна.