
Скай ресорт баазад “Сити Слайд” буюу их хотын усан гулгуур өнөөдөр буюу 6 сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Хөлбөмбөгийн талбайг 3 тойрсонтйо тэнцэхүйц Азийн хамгийн урт усан гулгуурыг хүн бүр сэтгэл догдлон хүлээж байсан нь мэдээж. Гэтэл хүлээлт шигээ тийм ч сайхан болсонгүй хэмээн шүүмжлэх хүмүүс олон байна. Учир нь тус талбайд олон жижиг осол гарч байгаа аж. Голдуу хүүхдүүд хоорондоо мөргөлдөж бэртэж байгаа бөгөөд хариуцсан эмч, мэргэжилтэн байхгүй хэмээн ихэд шүүмжилж байгаа юм байна.