
6 дугаар сарын 2-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 153 дахь өдөр бөгөөд он дуустал 212 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +28 хэмийн дулаан бол шөнөдөө +13 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 27, долоон улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1994.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.90, юань 302.70, вон 1.68 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагаас Автомашингүй өдрийг зохион байгуулах талаар замын цагдаагийн газраас мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Захиргааны хэргийн шүүхээс “Глоб кредит” ХЗХ-ны хөрөнгийг үнэгүйдүүлсэн, энэ нь төрийн буруу болохыг тогтоосон шийдвэр гаргажээ. Үүнтэй холбогдуулж тус ХЗХ-ны захирал асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.
- "Хааны эрэлд-2016" олон улсын сургуулийн хүрээнд дэлхийн орнуудын цэрэг эрс Монголын багачуудад дотуур байр барьж өгч байна. 40 хүүхдийн дотуур байрны барилгыг хүлээн авах ёслол Төв аймагт болно. Сэтгүүлчдэд зориулсан нэгдсэн унаа 08.30 цагт Соёлын төв өргөөнөөс хөдөлнө.
- 14.00 цагаас “Банкны салбарын ажилтны өдөр”-т зориулан "Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь" панел хэлэлцүүлэг Монголын банкны холбооны байранд болно.
- Хотын захиргааны шинэ цогцолборын барилгын ажлын нээлт 11.40 цагаас СХД-ийн 6-р хороо Ханын материалд болно.
- 12.00 цагаас МУГЖ, АНУ-ын Бостон балетын гоцлол бүжигчин Д. Алтанхуяг 6-р сарын 4-нд Корпорэйт конвеншин төвд болох "Night off ballet" тоглолтынхоо тухай хэвлэлийн бага хурал хийх гэж байна. Корпорэйт Конвеншн төвийн 5 давхрын хурлын танхимд болно.
- Туушин зочид буудлын 5 давхарт 09.30 цагаас Европын холбооны Switch-Asia төслийн хүрээнд “ТӨРИЙН БУС ОРОЛЦОГЧДЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО БА БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт болно.
- АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлууд болон “АСЕМ вилла” хотхоны бүтээн байгуулалтын талаар 12.00 цагаас МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд хэвлэлийн бага хуралтай.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Биеэ үнэлэгчдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна.
- Сүмогийн 41 дахь ёкозүна Чиёнояма Масанобү 1926 оны энэ өдөр мэндэлжээ.
- 2014 онд Телагана хот албан ёсоор Энэтхэгийн 29 дэх муж болжээ.
- 2012 онд Египетикийн 5 дахь Ерөнхийлөгч бүх насаараа хоригдох ял авсан ч даван заалдах дээд шүүх тэр ялыг нь цуцалжээ.
- 1979 онд II Пап лам хамгийн анхны албан ёсны айлчлалаа Польш улсаас эхэлсэн бөгөөд коммунист засаглалтай оронд айлчилсан анхны пап лам болжээ.