
Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хувийн орон сууцыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрт холбох зориулалт бүхий хөнгөлөлттэй зээлийг харилцагч банкаар дамжуулан олгох юм.
“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдсанаар:
- Иргэний хувийн өмчийн газар, амины орон сууцны үнэ цэнэ нэмэгдэнэ.
- Хот, суурин газрын агаар, хөрс, усны бохирдол буурна.
- Өрхийн орлого нэмэгдэж, ажлын байр бий болгоно.
- Иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.
Хэрвээ “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл 6 дугаар сарын 08-ний өдрийн Лхагва гарагт Чингис хааны нэрэмжит талбайд болох “Сайн хашаа” хөтөлбөрийг танилцуулах өдөрлөгт хүрэлцэн ирэх боломжтой юм байна. Өдөрлөг 10:00-16:00 цаг хүртэл үргэлжилнэ.
.jpg)