
Сүхбаатар дүүргийн зарим хороод иргэний бүртгэлийн зарим үйлчилгээг үзүүлж байна. Үүнд,
- Шинэ төрсөн хүүхдийн бүртгэл
- Эцэг тогтоосны бүртгэл
- Гэрлэсний бүртгэл
- Шүүхийн журмаар гэрлэлт цуцалсаны бүртгэл
- Хаяг өөрчилсний бүртгэл
- Цахим иргэний үнэмлэхний олголт
- Цахим иргэний үнэмлэхний лавлагаа
- Оршин суугаа хаягийн лавлагаа бүртгэл зэргийг хорооны улсын бүртгэгч олгож байна.
Иймд иргэд бүртгэлтэй холбоотой дээрх найман төрлийн үйлчилгээг дүүргийн I, II, III, IV, V, VI, VII, IX, X, XI, XIII, XV хорооноос авах боломжтой юм.