
Монгол, Хятадын хилийн боомт “Луут Завины баяр"-ын өдөр ажиллахгүй. Тодруулбал, Монгол, Хятадын хилийн боомт нь “Монгол, хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дотоодын хууль тогтоомжид заасан нийтээр тэмдэглэх баярын өдөр болох “Луут завины баяр”-ын өдөр буюу 6 дугаар сарын 9-ний өдөр ажиллахгүй.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц нь хуваарийн дагуу зорчих болно.