
6 дугаар сарын 14-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 165 дахь өдөр бөгөөд он дуустал 200 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +22 хэмийн дулаан бол шөнөдөө +9 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 9, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1974.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.90, юань 300.06, вон 1.80 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагаас Шинжлэх ухааны боловсон хүчнийг чадваржуулах сургалт Танан төв /МУИС-ийн VII байрны ард/-ийн хурлын танхимд эхэлнэ.
- Барилгын Хөгжлийн Төв-н хурлын танхимд 09.00 цагт барилгын салбарт мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудын уулзалт болно.
- 10.00-12,00 цагт НҮБ-ын байранд "Ирээдүйн сайн сайхны төлөө: Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо" сэдэвт Хүний хөгжлийн 6 дугаар илтгэлийг танилцуулах ёслолын ажиллагаа болон хэвлэлийн бага хурал болно.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
-
1985 онд Люксембургийн Шенген хотод Франц, Голланд, Люксембург, Герман улсууд визийн чөлөөт бүс буй болгох зорилгоор Шенгений гэрээг байгуулав.
-
Өнөөдөр дэлхийн цусны доноруудын өдөр тохиож байна.
-
Мөн өнөөдөр Бүгд Найрамдах Малави улсын Энхтайвны өдөр юм байна.
-
2015 онд Аляскад гарсан хээрийн түймэр 6500 акр газрыг хамарч байжээ.