
"Дашваанжил" ХХК нийгэмд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулж хугацаа нь дууссан баллонуудаараа хогийн сав, цэцгийн сав зэргийг хийн хэрэглэгч байгууллагадаа бэлэглэх гэнэ. Айл өрх, зоогийн газруудын байнгын хэрэглээ болсон газийн баллонуудад тодорхой дуусах хугацаа "Олон улсын стандартад нийцсэн ISO баллонуудыг 8 жилээс хойш жил бүр туршилтад оруулж цаашид ашиглах боломжтой байдаг тул хэрэглэгч та бүхэн үүнийг анхаараарай" гэж тэд дамжуулав. Эл үйл ажиллагаагаараа хаягдлаа дахин боловсруулж, байгальд ээлтэй зүйл хийн, хотоо цэвэрхэн байлгах зорилготой байгаа аж. Өмнөх жилүүдэд тэд өөрсдийн компани дотор хаягдлаа хогийн сав болгон ашигладаг байсан туршлагатай энэ удаад хаягдал баллонуудаа будаг, төмрийн хаягдлаар чимэглэн минион, панда, мики маус зэрэг хүүхэлдэйн киноны дүрүүдэд хувирган хэрэглэгч байгууллагадаа тараахаар зэхэж буй гэнэ.