
Дүнжингарав худалдааны төвийн урд талын 0.7 км авто замын урд урсгалыг 6 сарын 14-ний 23.00 цагаас 6 сарын 15-ны өдрийн 23.00 цаг хүртэл, хойд урсгалыг нь 6 сарын 15-ны өдрийн 23.00 цагаас 6 сарын 17-ны өдрийн 23.00 цаг хүртэл хаан зам засварын ажлыг гүйцэтгэх юм байна. Тиймээс энэ өдрүүдэд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно. Тодруулбал Дүнжингарав худалдааны төвд ирдэг хот орчмын чиглэлүүд Халдвартын эмнэлэг зогсоолоор буцаж эргэхээр, үндсэн чиглэлүүд Хүннү болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилгээнд явна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
