
6 дугаар сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 166 дахь өдөр бөгөөд он дуустал 199 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +24 хэмийн дулаан бол шөнөдөө +10 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 10, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1972.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.90, юань 299.90, вон 1.70 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монголын XX зууны манлай сайхан эмэгтэй Лувсанжамцын Цогзолмаа гуай мэндэлжээ. Тэрээр өдгөө 92 насыг зооглож байна.
- 11.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт "Playtime" амьд хөгжмийн наадмын хэвлэлийн бага хурал болно.
- "Нэг эрүүл мэнд" олон улсын эрдэм шинжилгээний хурал 09.00-15.00 цагийн хооронд Corporate Hotel-3-д болно.
- "Дэлхийн данстай палеонтологичид орох оронгүй болж байна" хэвлэлийн бага хурал ШУА-ийн 3 давхарт 11.00 цагаас болно.
- Чингис бондын хөрөнгөөр санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор "Чингис бонд үндэсний үйлдвэрлэл" үзэсгэлэн худалдааг 10.00-18.00 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
- 11.40 цагаас "ХӨГЖЛИЙН БАНК- Чингис бонд экспо" Чингисийн талбайд болно. Арга хэмжээг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлнэ.
- Энэтхэг улсын Удайпур хотод зохиогдсон хүчний 3 төрөлтийн буюу Пауэрлифтингийн азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн хошууч М.Батбаяр "Чингис хаан" ОУ нисэх буудалд 11.40 цагт бууна.
- ССХ-ийн хурлын тамхимд 15.00 цагаас "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын эрдэм шинжилгээний хурлын хэвлэлийн бага хурал болно.
- “Боловсон хүчнээ чадваржуулъя” сэдэвт 2 өдрийн сургалт-семинар“Танан” төвийн хурлын танхимд зохион байгуулагдана.
- 10.00 цагт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Испани улсын “Болскан Монгол" ХХК-тай НЗДТГ-ын VIP Танхимд Налайх дүүрэгт эмчилгээ, оношилгооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эрүүл мэндийн жишиг төвийг барихаар концессын гэрээ байгуулна.
- Монгол улсад Хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг үнэлсэн анхны шүүх хурал 15.00 цагт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Итали улсын Инженерүүдийн баярын өдөр юм байна.
- 1953 оны энэ өдөр БНХАУ-ын дарга Си Зиньпин мэндэлжээ.
- 2013 онд Пакистанд автобусанд бөмбөг дэлбэрч, 25 орчим хүн амь насаа алдаж, 22 орчим хүн шархаджээ.
- 2014 онд Пакистан Хойд Вазирастаны босогчдын эсрэг албан ёсоор цэргүүдийг дайчилжээ.
- 1994 онд Израиль болон Ватикан хот дипломат харилцаа тогтоожээ.