
6 дугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 171 дахь өдөр бөгөөд он дуустал 194 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +23 хэмийн дулаан бол шөнөдөө +7 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 15, долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1960.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.50, юань 297.70, вон 1.68 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг "Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт" 09.50 цагт Төрийн ордонд эхэлнэ.
- “Хонины цэцэг өвчнийг хяналтад авахад шуурхай туслалцаа үзүүлэх нь” төслийн нээлт 10.30 цагаас Хүнс, Хөдөө аж ахуйн яаманд болно.
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Бүрд” констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт, барилга угсралтын ажлаа эхлүүлэхээр 11.30 цагаас нээлтийн үйл ажиллагаагаа зарлаж байна.
- 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Н.Лүндэндорж Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол улсын шүүхийг цогцоор нь судалж, үнэлгээ, санал,зөвлөмж өгсөн хөндлөнгийн судалгааны дүнгээр хэвлэлийн бага хурал хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Хэнтий аймгийн ИЗНН-аас нэр дэвшигчдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас БЗД-т УИХ-ын 54, НИТХ-ын 14-р тойрогт нэр дэвшигчдийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас СХД-ийн МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Онцгой байдлын албаны музейн нээлтийн ёслолын ажиллагаа ОБЕГ-ын байранд 09.00 цагаас эхэлнэ.
- Онцгой байдлын албанд шинээр орсон албан хаагчид тангараг өргөх ёслолын ажиллагаа ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид 11.30 цагаас эхэлнэ.
- Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв, Аврах ангийн цогцолбор барилгын нээлт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв, Аврах ангийн цогцолбор барилгад болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Дүрвэгсдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр.
- Түүнчлэн өнөөдөр Баруун Виржиниа мужийн Үндэсний баярын өдөр тохиож байна.
- 2003 онд Викимедиа үүсгэн байгуулагджээ.
- 1991 онд Герман улс 1949–1990 онд Баруун Германы нийслэл байсан Бонныг буцаад Берлин рүү нүүлгэх олон нийтийн санал асуулгыг явуулж эхэлжээ.
- 1990 онд Хойд Иранд 7.4 баллын хүчтэй газар хөдөлж, 35-50 мянган хүний амь насаа алдаж, 60-105 орчим хүн бэртэж гэмтжээ.