
6 дугаар сарын 21-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 172 дахь өдөр бөгөөд он дуустал 193 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +16 хэмийн дулаан бол шөнөдөө +9 градус дулаан байх нь ээ. Мөн бага зэргийн бороо орох юм байна.
- Билгийн тооллын 16, зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1953.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.60, юань 297.50, вон 1.68 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Төсвийн тодотгол хийх гэж байгаатай холбогдуулан Үйлдвэрчний эвлэлүүд хамтран 12.00 цагт МҮЭХ-ны төв байрны 4 давхрын зааланд хэвлэлийн бага хурал хийнэ.
- "Нүүдэлчдын Наадам"-ын талаар сурвалжлуулах зорилготой хагас өдрийн танилцах аялал Эрх Чөлөөний талбайгаас 11.00 цагт хөдөлнө.
- 13.35 цагаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 555 сая иэний /9 тэрбум 900 сая орчим төгрөг/ үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурна.
- 09.00 цагт Централ тауэрын 412 тоотот МАХН-ын мөрийн хөтөлбөрийн талаар эрдэмтэд судлаачид хэлэлцүүлэг зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- ЗХУ-ын хөгжмийн зохиолч, дуучин, хөгжимчин, жүжигчин, барималч, сийлбэрч, "Кино" хамтлагийг үүсгэн зохион байгуулагч, ахлагч нь байсан Виктор Цой 1962 оны энэ өдөр мэндэлж байжээ.
- Өнөөдөр Иогийн олон улсын өдөр тохиож байна.
- Түүнчлэн хүмүүнлэг үзэлтний олон улсын өдөр тохиож байгаа аж.
- 1987 оны энэ өдөр БНСУ-ын алдарт Super junior хамтлагийн дуучин, жүжигчин Kim Ryeowook мэндэлжээ.
- 2013 онд амиа золиослогч Пакистанд бөмбөг тэсэлж, 15 хүний амийг авч оджээ. Мөн энэ үеэр 20 гаруй хүн бэртэж гэмтжээ.
- 2006 онд Дэлхий ван гаригийн хамгийн сүүлд нээгдсэн 2 сарыг Nix болон Hydra хэмээн албан ёсоор нэрлэжээ.