
6 дугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 173 дахь өдөр бөгөөд он дуустал 192 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +14 хэмийн дулаан бол шөнөдөө +6 градус дулаан байх нь ээ. Мөн бага зэргийн бороо орох юм байна.
- Билгийн тооллын 17, таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1951.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.80, юань 296.90, вон 1.68 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт НҮБ-ын Хүүхдийн сан болон Мобиком Корпораци хүүхэд төвтэй компанийн нийгмийн хариуцлагыг түгээн дэлгэрүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол Мобиком-ын төв оффис дээр болно.
- 18.00 цагаас Blue moon арт галлерейд зураач Х.Ариунзаяагийн "Passion" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас танилцуулна.
- 12.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Улс төрийн намууд ардчилалыг гуйвуулж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж мэдээлэл хийнэ.
- 10.00 цагаас Моннис цамхагт дэлхийд тэргүүлэгч Женерал Электрик компанитай “Эрдэнэс Монгол” ХХК нь Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулна.
- 11.00 цагаас Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт нээлттэй өдөрлөгийг Ус сувгийн удирдах газраас зохион байгуулна.
- "Орос-Монгол-Хятад: 21 дүгээр зуун дахь харилцаа, хамтын ажиллагааны асуудал" олон улсын эрдэм шинжилгээний форумын Монгол дахь салбар хуралдаан 09.00 цагт МУИС-ийн ХЗС-ийн 331 тоотод болно.
- Элэгний Д вирүсийн эсрэг шинэ эмчилгээний нээлт хийсэн нэрт эрдэмтэн Жэфри Глэн Оном Монгол Улсад айлчлан "Элэгний дельта вирусийн эмчилгээнд анагаахын шинжлэх ухаанд гарч байгаа ололт амжилт, өнөөгийн байдал" сэдэвт нээлттэй лекц, уулзалтад оролцоно. Лекц МУИС-ийн дугуй зааланд 17.30 цагаас болно.
- Иргэдэд боловсролын салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах, мэдээ мэдээллээр хангах зорилготойгоор Нийслэлийн боловсролын газраас “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөг 10.00-11.00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Сүмогийн 61 дахь ёкозүна Хокүтоүми Нобүёши 1963 оны энэ өдөр мэндэлжээ.
- Өнөөдөр Эл Салвадорт Багш нарын баяр тохиож байна.
- 1987 оны энэ өдөр "Boys over flowers", "Хотын ангууч" зэрэг олон киногоороо алдаршсан БНСУ-ын алдарт жүжигчин И Мину (Lee Minho) мэндэлжээ.
- 2009 онд Вашингтонд өмнө зүгийг чиглэж явсан метро галт тэрэг суудлын галт тэрэгтэй мөргөлдөж, 9 хүн газар дээрээ нас барж, 80 гаруй хүн гэмтжээ.
- 1945 онд Японд 82 хоног үргэлжилсэн Окинавагийн цуст тулаан төгсгөл болжээ.