
6 дугаар сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 174 дахь өдөр бөгөөд он дуустал 191 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +20 хэмийн дулаан бол шөнөдөө +7 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 18, таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1948.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.90, юань 296.10, вон 1.68 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Ази, далайн 27 орны эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, холбоодын удирдлагуудын бага хурал, эмч нарын семинар энэ сарын 23-25-нд Улаанбаатар хотод болохтой холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас МАХН-ын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас З.Баянсэлэнгийн Сонгуулийн штабаас нэр дэвшигчдийн талаар ноцтой баримт дэлгэнэ.
- "Монголын боловсрол 2016" боловсролын үзэсгэлэн яармаг БЛҮЙ СКАЙ цамхагт нээгдэх гэж байна.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: 2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн мэдээллийн урьдчилсан дүнг сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагынханд Хэвлэлийн Хүрээлэн, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэнгээс танилцуулна.
- 12.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: 2013 онд ашиглалтанд орох байсан УБЦТС компанийн ажилчдын орон сууцтай холбоотой асуудлаар тус компанийн ҮЭХ, ажилчдын түр хороо баримт дэлгэж үнэн бодит мэдээлэл өгнө.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас СХД-ийн 71-р тойрогт бие даан нэр дэвшигч Х.Бат-Ялалттай холбоотой асуудлаар тус дүүргийн ИЗНН-аас мэдээлэл хийнэ.
- 09.30-12.30 цагийн хооронд Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно.
- Ebarimt сугалаанаас өндөр дүнтэй хонжвор хожсон азтануудтай уулзах уулзалт 12.00 цагт Гааль татварын ерөнхий газар болно.
- УДБЭТеатрын тайзнаа тавигдсан анхны мэргэжлийн балет болох Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг" балетын түүхэн 60 жилийн ойн тоглолт 6 сарын 25, 26 болох юм. Тоглолтын хэвлэлийн бага хурал 11.00 цагаас УДБЭТеатрын байранд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол НҮБ-ын Сайн дурынхны олон улсын өдөр.
- 2014 онд Сирийн зарласан хамгийн сүүлийн химийн зэвсгийг устгалд оруулжээ.
- 1985 онд нэгэн террорист Ирландад газардсан Энэтхэгийн 182 дугаар агаарын нислэгийн Boeing 747 онгоцонд бөмбөг дэлбэлж, 329 хүний амь насыг хороожээ.