
6 дугаар сарын 24-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 175 дахь өдөр бөгөөд он дуустал 190 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +24 хэмийн дулаан бол шөнөдөө +9 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 19, гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1947.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.90, юань 296.20, вон 1.68 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Нээлттэй Нийгэм Форумд 11.00 цагаас 2016 оны УИХ-ын сонгуулийн үйл явцад хийж буй мониторингийн 2 дахь долоо хоногийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
- 6 сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Барилгачдын талбайд зохион байгуулагдах "Хүлэмжийн ШИНЭ ногооны АМТ" хоршоодын фермерүүдийн захад хүрэлцэн ирсэн эхний 100 худалдан авагчдад "Бид Монголд Ургуулж Үйлдвэрлэснийг Сонгодог" уриа бүхий байгальд ээлтэй даавуун торыг бэлэглэх болно.
- “Полимери-Химийн аж үйлдвэр”-ийг монгол улсад хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа талаар академич Б.Пүрэвсүрэн 15.00 цагт /МУИС-ийн 7-р байрны ард Танан төвийн хурлын танхимд/ салбарын эрдэмтэн судлаачид, холбогдох албаны хүмүүс, олон нийтэд нээлттэй илтгэл тавина.
- Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын өдөр”-ийг угтан 11.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хойно байрлах “Хуульчдын талбай”-д иргэдэд нотариатын үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.
- ШӨХТГ-ын Хэрэглэгчийн төвд 11.00 цагаас цаг үеийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгөгдсөн үүргийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нь өнгөрсөн дөрвөн жилд дүрмээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж, ямар ахиц, дэвшил гаргаж ажилласан талаар иргэдэд сурталчлан таниулах, мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Нийслэлийн Тээврийн газар "Нээлттэй өдөрлөг" зохион байгуулна. 10.00-15.00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт болно.
- 13.00-15.00 цагт НҮБ-ын байрны 6-р давхарын хурлын танхимд болох Монгол Улсын Засгийн Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2016-2020 оны хооронд хэрэгжих “Монгол улсад жендэрт суурилсаи хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Украин улсын Залуучуудын өдөр.
- 2013 онд Италийн ерөнхий сайд асан Silvio Berlusconi эрх мэдлээ ашиглан хүчингийн хэрэг үйлдсэн нь мэдэгдэж, 7 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
- 2010 онд Julia Gillard Австралийн анхны эмэгтэй ерөнхий сайдаар томилогджээ.
- 2004 онд Нью-Йорк хот цаазын ялыг албан ёсоор хоригложээ.
- 2002 онд Африкийн Танзанид галт тэрэг осолдож, 281 хүний амийг авч оджээ. Энэ нь Африкийн түүхэн дэх хамгийн аймшигтай галт тэрэгний осол байсан байна.