
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны 5 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 30 мянга 553 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар нэмэгджээ. Гол зах зээлийн орнуудаар үзвэл Япон (+30 хувь), АНУ (+22 хувь), ОХУ (+25 хувь), БНКУ (+3.8 хувь), ХБНГУ (+10 хувь), Австрали (+47 хувь), Франц (+34 хувь) хувиар өсөж, харин БНХАУ (-6 хувь), БНСУ (-4 хувь), ИБУИНВУ (-4 хувь) хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
