
Өнгөрсөн долоо хоногийн "Яг түүн шиг" шоуны ялагчыг буруу тодруулсан хэмээн үзэгчид ундуйцаж байна. Жүжигчин Н.Мөнхсоёл, дуучин Э.Энхзол нарын хувьд нэгэн ижил зүйл байгаа нь тэд нэвтрүүлгийн туршид нэг ч удаа ялагч болж байгаагүй юм. Бусад 6 оролцогчийн хувьд бүгд ээлж дараалан түрүүлж сэтгэлээ дэвтээсэн билээ. Иймээс эл хоёр өрсөлдөгчдийн дунд ширүүн өрсөлдөөн өрнөх нь аргагүй биз ээ. "Энэ удаагийн ялагч маргаангүй Дуучин Э.Энхзол байсан. Тэрээр МУГЖ Т.Ариунааг хаанаас нь ч харсан ялгагдахаар үгүй дуурайсан" хэмээн үзэгч олон дуу нэгтээ эсэргүүцэж байна.
"Энэ долоо хоногийн дугаарт хамгийн бага оноотой 2 оролцогч хасагдах тул та бүхэн намайг дэмжээрэй" хэмээн дуучин Э.Энхзол өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Нэлээдгүй маргаантай болж өндөрлөсөн хоёр үзүүлбэрийг та бүхэн үзэж амжаагүй бол эндээс үзнэ үү.
Жүжигчин Н.Мөнхсоёл мөн л авъяаслаг өрсөлдөгч. Фэйсбүүк цахим хуудсаар Н.Мөнхсоёлын дэмжигчид түүний тухай ийн нийтэлж байна.