
Энэ долоо хоногийн лхагва гараг буюу 6 сарын 29-ний өдөр УИХ болон Нийслэл, орон нутгийн ИТХ-ын сонгууль болно. Тус өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан.
Тиймээс тус өдөр дугаарын хязгаалалт үйлчлэхгүй бөгөөд иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон захууд, худалдааны төвүүдийн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр рүү шилжүүлжээ. Тиймээс 6 сарын 29-ний өдөр томоохон, зах, худалдааны төвүүд ажиллахгүй.