
6 дугаар сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 179 дахь өдөр бөгөөд он дуустал 186 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +21 хэмийн дулаан бол шөнөдөө +10 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 23, найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1946.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.50, юань 295.50, вон 1.68 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 02.19 цагт сар тал болно.
- 11.00 цагт Сонгуулийн ерөнхий Хороо өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
- 14.30-15.00 цагт “Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал Бага хурлын Удирдах хороо, ХБНГУ-ын Ослын даатгалын байгууллагууд Хамтын ажиллагааны мэдэгдэлд гарын үсэг зурна. Үйл ажиллагаа Баруун 4 замын РАМАДА зочид буудлын 4 давхарт болох юм.
- 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна.
- ЗТЯ-ны харьяа Далайн захиргаа БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын институтэд тэтгэлгээр суралцах оюутан, залуусыг сонгон шалгаруулах шалгалтыг 09.30-д өөрийн байрандаа зохион байгуулна.
- Гадаад хэргийн яамны "Мэдээллийн цаг" хурал 14.00 цагт ГХЯ-ны зөвшилцөл танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Украин улсын Үндсэн хуулийн өдөр. 1996 онд Үндсэн хуулиа баталж байжээ.
- Түүнчлэн өнөөдөр Польш улсын 1956 оны Познаны хэргийг дурсах өдөр тохиож байгаа юм байна.
- 1997 онд Мэргэжлийн боксын Эвандер Холифилд Майк Тайсон хоёр нударгалдаж Тайсон Холифилдын чихийг тасдаж ялагдсан.
- 1948 оны энэ өдөр Зөвлөлт, Оросын кино найруулагч Сергей Бодров мэндэлж байжээ.
- Харин 1992 онд Зөвлөлтийн шатарчин Михаил Таль таалал төгсчээ.