
Энэ жил наадамчдыг Монголдоо үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобусаар тээвэрлэхээр бэлтгэл хангажээ. Өнгөрсөн жилийн хувьд наадмын талбайд 15 ширхэг цахилгаан автобусаар үйлчилж байсан бол өнөө зун тоог нь нэмэхээр болсон байна. Автобусны зам дагуу 3000 метр явган хүний зам тавьжээ.
Мөн энэ жил Хүй долоон худагт үзэгчдийн суудлын тоог нэмж байгаа аж. Өмнөх жилүүдийг бодвол үзэгчдийн суудал хоёр дахин нэмэгдэж 4000 болно хэмээн албаныхан мэдээлж буй. Түүнчлэн Хүй долоон худагт баяр наадам хүртэл ямар нэг арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар зохицуулсан гэнэ. Харин 15 байршилд нийтдээ 30 орчим бие засах газар ажиллуулахаар тохижуулж байгаа аж. Мөн наадамчин олонд үйлчлэх 6000 орчим автомашины зогсоол ажиллуулахаар төлөвлөөд байна.
Түүнчлэн наадмын үеэр иргэдэд худалдаа үйлчилгээ үзүүлэх 280-аад газрыг ажиллуулахын 60 гаруй хувь нь наадмын хуушуурны худалдаа хийх гэнэ. Иргэд, албан байгууллагуудад гэж хэлэхэд Хүй долоон худагт үйлчилгээ эрхлэхээр зэхэж буй бол зөвшөөрлийг Чингэлтэй болох Хан-Уул дүүргүүдээс аваарай. Бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд ирэх сарын 1-нд түрээслэгчдийн нэрс тодорхой болох ажээ.