
6 дугаар сарын 29-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 180 дахь өдөр бөгөөд он дуустал 185 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +18 хэмийн дулаан бол шөнөдөө +9 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 24, долоон улаан мэнгэтэй хар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1995.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.50, юань 305.00, вон 1.71 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- УИХ болон НИТХ-ын сонгууль 07.00 цагт эхэлнэ.
- 12.00 цагт Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Түшээ дээд сургуулийн байранд сонгуулийн саналаа өгнө.
- 11.30 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 45 дугаар сургууль дээр УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд саналаа өгнө.
- МАХН-ын дарга Н.Энхбаяр 11.30 цагаас МУИС-ын эдийн засгийн сургууль дахь хэсгийн хороонд саналаа өгнө
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.20 минутад Орос 3-р сургууль дээр сонгууль өгнө.
- УИХ-ын дарга З.Энхболд Улсын Их Хурлын сонгуулийн 59 дүгээр тойргийн 7 дугаар хэсгийн хорооны санал авах байр буюу 45 дугаар дунд сургууль дээр /2 дугаар төрөх эмнэлгийн зүүн талд/ 11.40 цагт саналаа өгнө.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Голланд улсын Цагаан хоолны өдөр юм байна.
- Мөн өнөөдөр Эквадор улсад Инженерүүдийн баярын өдөр тохиож байгаа аж.
- 1979 оны энэ өдөр Английн хөлбөмбөгч Andy O'Brien мэндэлжээ.
- Мөн 1978 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин, Pussycat Dolls хамтлагийн ахлагч байсан Nicole Scherzinger мэндэлжээ.
- 2007 онд Apple корпораци анхны Iphone утсаа олон нийтэд танилцуулжээ.