
Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 15.00 цагийн байдлаар танилцууллаа. СЕХ-ны мэдээлснээр нийслэлийн нийт сонгогчдын 311.283 буюу 36.90 хувь нь саналаа өгчээ. Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд иргэний үүргээ биелүүлж, саналаа идэвхтэй өгөхийг нийслэлийн Сонгуулийн хорооноос уриаллаа.
9 дүүргээр жагсаавал,
- Баянгол - 49.343 сонгогч буюу 39.47 хувь
- Баянзүрх - 72.803 сонгогч буюу 36.09 хувь
- Багануур - 5.667 сонгогч буюу 30.51 хувь
- Баганхангай - 1.438 сонгогч буюу 53.68 хувь
- Налайх - 7.869 сонгогч буюу 34.47 хувь
- Сүхбаатар - 32.627 сонгогч буюу 38.37 хувь
- Чингэлтэй - 35.600 сонгогч буюу 35.04 хувь
- Хан-Уул - 35.870 сонгогч буюу 37.55 хувь
- Сонгинохайрхан - 70.066 сонгогч буюу 36.73 хувь