
7 дугаар сарын 1-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 182 дахь өдөр бөгөөд он дуустал 183 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +25 хэмийн дулаан бол шөнөдөө +1 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 27, таван шар мэнгэтэй хөх бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2015.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.90, юань 308.00, вон 1.73 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 7 сарын 1-ний үймээн болсноос хойш 8 жил өнгөрчээ.
- 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураах, тоолох үйл явцад хийсэн ажиглалтын дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал Нээлттэй нийгэм форумын байранд 11.00 цагт болно.
- МСНЭ-ээс АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “Ази-Европын редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалтын талаар 12.00 цагт МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- 12.00 цагт Мишээл барилгын их дэлгүүрийн 2-р давхарт ОРОН СУУЦНЫ БИРЖ-д "Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг" болно.
- 12.40 цагт УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно. /СЕХ-ны байранд/
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Сингапур улсын Зэвсэгт хүчний баярын өдөр тохиож байна.
- Мөн Энэтхэг улсын Эмч нарын баярын өдөр юм байна.
- 1990 оны энэ өдөр Америкийн алдарт реппер Young B. мэндэлжээ.
- Түүнчлэн 1983 оны энэ өдөр БНСУ-ын алдарт хөвгүүдийн хамтлаг болох Super junior хамтлагийн ахлагч, дуучин, жүжигчин Leeteuk мэндэлжээ.
- 1979 онд Сони /Sony/ компани "Walkman" гэх соронзон хальсны тоглуулагчийг албан ёсоор танилцуулжээ.
- 1972 онд Англид анхны гей хүмүүс хүлээн зөвшөөрөгджээ.