
7 дугаар сарын 4-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 185 дахь өдөр бөгөөд он дуустал 180 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +32 хэмийн дулаан бол шөнөдөө +17 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 30, таван шар мэнгэтэй хөх бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2000.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 32.00, юань 302.00, вон 1.74 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт Төрийн ордны Их танхимд Ерөнхийлөгч АСЕМ-н Түмний чуулганд үг хэлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагт УИХ-ын 18 дугаар тойрогт гарсан сонгуулийн ноцтой зөрчил, СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй холбоотой асуудлаар Завхан аймгийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
- "Шинэ элсэлт - Шинэ боловсрол" үзэсгэлэн яармаг Соёлын төв өргөөний Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.
- АНУ-ын Өмнөд Калифорниагийн Их сургуулийн Майк Курб коллежийн хөгжмийн боловсролын профессор Dr. John Lee Whitener, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн урилгаар Монгол улсад хүрэлцэн ирж, “АНУ-н ЕБС-н хөгжмийн боловсрол” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтад хөдөө орон нутаг болоод Улаанбаатарын ЕБС-ийн хөгжмийн багш нар хамрагдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1776 онд Америкийн удирдагч Жорж Вашингтон Тусгаар тогтнолын бичиг баримтад гарын үсэг зурсан байна. Үүнээс хойш АНУ-ын тусгаар тогтнолын өдөр хэмээн тэмдэглэдэг болжээ.
- 1829 онд Англид нийтийн тээврийн үйлчилгээнд анх удаа Автобус үйлчилж эхэлсэн байна.
- 1848 онд Карл Маркс болон Фридрих Энгельс нар Коммунист Манифестогоо хэвлүүлж байжээ.
- 1884 онд Францын ард түмэн Америкийн ард түмэнд Эрх чөлөөний хөшөөг бэлэглэсэн байна.
- 1906 онд Их Британи, Франц болон Итали улсууд нь албан ёсоор Эфиопийн Бүгд Найрамдах Улсыг хүлээн зөвшөөрсөн байна.
- 1946 онд Филипины арлууд энэ өдөр АНУ-аас тусгаар тогтнолоо олж авсан байна.