
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг өнөөдөр зохион байгуулах ёстой байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдож маргааш 14:00 цагт хуралдахаар болжээ.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх аж. Үүнд:
- Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
- Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм