
Үндэсний их баяр наадмын амралт энэ сарын 9-өөс 18-ны хооронд үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан, баярын амралтын үеэр нийслэл хотод автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлсэн гэх мэдээлэл зарим сайтуудаар цацагдсан.
Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 10-13 ны хооронд буюу баяр наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 14-17-ны хооронд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон гэлээ.