
7 дугаар сарын 6-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 187 дахь өдөр бөгөөд он дуустал 178 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +31 хэмийн дулаан бол шөнөдөө +19 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 1, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2018.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 32.20, юань 306.00, вон 1.73 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагаас Төрийн ордны зүүн талын Пума Империал зочид буудлын хурлын зааланд Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлөөс шинэ засгийн газар байгуулагдаж байгаа тэр дундаа эрүүл мэндийн салбарыг удирдах төрийн сайд сонгогдох гэж байгаатай холбогдуулан нийт өвчтөнүүдийн өмнөөс өөрсдийн үзэл бодол, санал хүсэлтээ илэрхийлэх хэвлэлийн хурлыг зарлаж байна.
- 11.00 цагаас МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын Мэдээллийн төвд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэх гадаад, дотоодын зорчигчдыг үдэж, угтах үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох албаны хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
- "Зүүн ААШТ"-ий урьдчилсан шатанд Макао, Тайвань, Умард Марианы арал гэсэн гурван улстай өрсөлдсөн Монголын шигшээ баг 11.00 цагт эх орондоо газардана.
- 2015 оны 3-р сараас өнөөг хүртэл үргэлжилж байгаа улаанбурхан өвчний дэгдэлтийн нарийвчилсан судалгаа, тэр дундаа нас баралтын судалгааг ДЭМБ болон АНУ-ын ӨХСТ-ийн хамтарсан баг хийсэн бөгөөд судалгааны урьдчилсан дүнг танилцуулах хурал 09.00 цагаас Бумбат Резорт-д болно.
- 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд мэргэшсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол болно.
- "БАЙГАЛЬ ОРЧИН, ЭДИЙН ЗАСГИЙН ДАНС БАЙГУУЛАХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" төслийн нээлтийн семинар Улаанбаатар зочид буудлын "Номын хүрээ" хурлын танхимд 09.00 цагаас эхэлнэ.
- 11.00 цагаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан болно.
- АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын Загвар чуулган 2016” 7 дугаар сарын 6-10-нд Улаанбаатар хотноо болох гэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1960 оны энэ өдөр сүмогийн 63 дахь ёкозүна Асахифүжи Сэйя мэндэлжээ.
- Өнөөдөр Перу улсад Багш нарын баяр тохиож байна.
- Өнөөдөр АНУ-ын Үндэсний шарсан тахианы өдөр юм байна.
- 1975 оны энэ өдөр АНУ-ын реппер, жүжигчин 50Cent мэндэлжээ.
- 2013 онд Канадын Lac-Mйgantic, Quebec хотод газрын тос ачиж явсан машин галт тэрэгтэй мөргөлдөж, гал дүрэлзсэний улмаас 47 орчим хүн нас барж, хотын төв хэсгийн 30 орчим барилга нурсан байна.