
Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан болж өнгөрсөн. Тус хурлаар Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн. Үүний үр дүнд НИТХ-ын даргаар Ц.Сандуй сонгогдсон бол Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч Су.Батболдыг хуралдаанд оролцогчдын олонх дэмжлээ.
Түүний товч намтрыг хүргэж байна.
Ажил
- Төв аймгийн Хөдөө Аж Ахуйн Нэгдлийн Холбооны зөвлөл Инженер 1990 - 1993 он
- Монгол Улсын Их Хурал Гишүүн 2012 он - Одоо
- Монгол Ардын нам Бага Хурлын Гишүүн 2012 он - Одоо
- Монголын Нутгийн Удирдлагын Холбоо Тэргүүн 2012 он - Одоо
- Хөдөө Аж Ахуй Их Сургууль Удирдах Зөвлөлийн Дарга 2012 он - Одоо
- Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академи Тэргүүлэгч Гишүүн 2012 он - Одоо
- Монголын Морин спорт, уяачдын холбоо Тэргүүлэгч Гишүүн 2012 он - Одоо
- Төв аймгийн Оюутан, Залуучуудын Холбоо Тэргүүн 2012 он- Одоо
- Төв Аймгийн Нутгийн Зөвлөл Тэргүүлэгч 2012 он- Одоо
- Монголын Хөдөө аж ахуйн инженерүүдийн холбоо Ерөнхийлөгч 2012 он- Одоо
- Төв аймгийн Морин спорт, уяачдын холбоо Тэргүүн 2012 - Одоо он
- Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Дарга 2004 - 2005 он
- Монгол Улсын Их Хурал Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн 2008 - 2012 он
- Монгол Улсын Их Хурал Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Гишүүн 2008 - 2012 он
- Төв аймгийн ХАА-н Хоршоологчдын Үндэсний Холбооны салбар зөвлөл Инженер 1992 - 1993 он
- Төв аймгийн ЗДТГ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн хэлтэс Ерөнхий инженер 1993 - 1995 он
- Төв аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс Орлогч дарга 1997 - 1998 он
- Төв аймгийн ЗДТГ Нийгмийн бодлогын Хэлтсийн дарга 1998 - 2000 он
- Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тэргүүлэгчдийн дарга 2000 - 2002 он
- Монгол Улсын Их Хурал Гишүүн 2002 - 2004 он
- Монгол Улсын Их Хурал Гишүүн 2004 - 2008 он
- Монгол Улсын Их Хурал Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга 2012 - Одоо он
- Монгол Улсын Засгийн Газар Хууль зүй, Дотоод хэргийн Яамны Сайд 2005 - 2006 он
- Монгол Улсын Засгийн Газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дарга 2006 - 2007 он
- Монгол Улсын Их Хурал Гишүүн 2008 - 2012 он
- Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг Дэд дарга 2011 - 2012 он
Боловсрол
- 10 жилийн дунд сургууль Төв аймгийн Зуунмод хотын дунд сургууль Бүрэн дунд 1975 - 1985 он
- Хөдөө Аж Ахуйн Дээд сургууль Улаанбаатар Баклавр ХАА, Үйлдвэрлэлийн инженер 1986 - 1990 он
- Төрийн захиргаа, удирдлага хөгжлийн институт Улаанбаатар Бакалавр Удирдлагын арга зүйч, Зохион байгуулагч, Менежер 1995 - 1996 он
- Хөдөө Аж Ахуйн Сургууль Улаанбаатар Магистр Техникийн ухаан 2000 - 2000 он
- Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургууль Улаанбаатар Бакалавр Эрх зүйч 2008 - 2010 он
- Удирдлагын Академи Улаанбаатар доктор (Ph.D) Удирдахуйн ухааны доктор 2012 - 2012 он
Шагнал
- Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль 2001 он
- Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль 2006 он
- Алтангадас одон 2006 он
- Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль 2011 он
- Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 2011 он