
7 дугаар сарын 7-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 188 дахь өдөр бөгөөд он дуустал 177 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +29 хэмийн дулаан бол шөнөдөө +19 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө түр зуурын бороо орох юм байна.
- Билгийн тооллын 3, найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2016.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.80, юань 304.00, вон 1.73 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагаас Онцгой байдлын ерөнхий газраас сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
- АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын сүүлчийн хурал болох “Ази-Европын бизнесийн чуулга уулзалт” нь 2016 оны 7 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Төрийн ордны их танхимд болох гэж байна. Уг чуулга уулзалттай холбоотой хэвлэлийн бага хурал "Монцамэ" агентлагийн байран дахь АСЕМ-ийн мэдээллийн төвд 12.00 цагт болно.
- 11.00 цагаас Blue Sky зочид буудлын Топаз танхимд (3 давхарт) Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг тогтоох судалгааны үр дүнг танилцуулна.
- Ариг Монгол хаад жуулчны баазад 16.00 цагт Nomadic theater Mongolia нээлтээ хийнэ.
- Хотын шинэ дарга С.Батболд Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай танилцана. 10.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэн, сур шагайн асар, 13.00 цагт Хүй долоон худагт ажиллана.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Их талын жааз” олон улсын хөгжмийн наадмын талаарх мэдээллийг сонирхоорой.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас ард түмний хяналтын төв байгуулж, МАН-д шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас АН-ын Үүрүүдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас МАХН “Шударга сонгууль” аяны хүрээнд сонгуулийн булхай, луйвартай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэнэ.
- 12 .40 цагаас АСЕМ-ын дагалдах хурал болох Ази Европын Түмний 11-р чуулганы үр дүн болон чуулганаар батлагдсан тунхаглалын талаархи мэдээллийг өгнө. Хэвлэлийн бага хурал Монцамэ мэдээлийн төвд байрлах АСЕМ-ын мэдээлийн төвд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Дэлхийн Шоколадны өдөр.
- 1978 онд Соломоны арлууд Их Британиас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо олж авчээ.
- 1980 онд Иранд анхны Шариатын байгууллага бий болжээ.
- 2007 онд "Live Earth" хэмээх буяны тоглолт болжээ.
- 1985 онд Дэлхийн номер 1 теннисчин Boris Becker Теннисны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу тоглогч болсон бөгөөд тэр үед 17 настай байсан байна.