
Өчигдөр буюу 7 дугаар сарын 6-ны өдөр НИТХ-ын анхдугаар хуралдаан болж, гишүүдийн олонхын саналаар Су.Батболд Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон. Тэгвэл тэрбээр өнөөдөр Нийслэлийн Захирагч асан Э.Бат-Үүлээс тамга тэмдгээ хүлээж авах юм байна. Үүнийхээ дараа 7 сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх болон Хүй долоо худагт очиж наадмын бэлтгэл ажилтай танилцах юм байна.