
7 дугаар сарын 8-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 189 дахь өдөр бөгөөд он дуустал 176 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +32 хэмийн дулаан бол шөнөдөө +18 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө түр зуурын бороо орох юм байна.
- Билгийн тооллын 4, долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2018.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 32.00, юань 304.50, вон 1.73 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэн уламжлалт 4 дэх удаагийн “Байгалийн түүхий эдийн химийн судалгаа болон боловсруулалт” олон улсын хурал 08.30 цагт “Blue sky” зочид буудалд эхэлнэ.
- АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг "Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт” Туушин зочид буудалд 16.40 цагаас хаалтаа хийнэ.
- “Мэргэн сайд Агданбуугийн Амар” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлт 11.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхим-304 тоот болно.
- Ази, Номхон далайн орнуудын нягтлан бодогчдын холбооны хурал Баянгол зочид буудлын дэргэдэх “Corporate hotel”-д болно.
- НЗДТГ, НСУГ, УДБЭТеатр хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд 2 дахь жилдээ зохион байгуулагдах Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дуурийн хэвлэлийн бага хурал 11.00 цагт УДБЭТеатрын байранд болно.
- “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Усны салбар эзэнгүй байгаагаас усны бохирдол дээд цэгтээ хүрч, ард түмэн чанартай ус ууж чадахгүй эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар Монголын усны түншлэл ТББ-аас шинэ төр засагт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
- Шинээр бүрдсэн УИХ, Засгийн газарт Иргэд, хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг хүргүүлэх болсонтой холбогдуулж МҮЭХ-ноос 10.00 цагт өөрийн байрандаа хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- 10.00 цагаас НМХГ-ын хурлын танхимд Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын үеэр мэргэжлийн хяналтын байгууллагын авч хэрэгжүүлэх ажил, хяналт шалгалтын талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Иргэн Э.Цэрэндолгор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай хийсэн гэх 17 сая төгрөгийн гэрээний талаар албан ёсны тайлбар өгнө.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1994 оны энэ өдөр БНАСАУ-ын анхны удирдагч Ким Ир Сен таалал төгсчээ.
- 1994 онд Ким Ир Сен таалал төгссөний дараа түүний хүү Ким Чен Ир түүний орыг залгамжилж, Хойд Солонгосын удирдагч болсон байна.
- 1948 онд АНУ-ын агаарын хүчин анхны эмэгтэй дадлагажигчтай болжээ.
- 1889 онд АНУ-ын "The Wall Street Journal" сэтгүүлийн анхны дугаар хэвлэгджээ.