
"Монгол Улсын далбааны өдөр"-т зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр 10:00 цагт "Чингисийн талбай"-д эхлэх байсан боловч цаг агаарын байдлаас шалтгаалж түр хойшлоод байна.
Энэ өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд цэргийн ёслолын жагсаал болдог уламжлалтай. Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцох гэнэ.