
7 дугаар сарын 19-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 200 дахь өдөр бөгөөд он дуустал 165 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +29 хэмийн дулаан бол шөнөдөө +13 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 15, таван шар мэнгэтэй хар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2036.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 32.80, юань 308.50, вон 1.76 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12:00 цагаас Олимпийн хөгжлийг дэмжих сангаас Монголын шигшээ багийн тамирчдын TEAM MONGOLIA брэнд хувцсыг олимпийн баг тамирчдад гардуулах хэвлэлийн бага хурал болно.
- 11:00 цагаас Улсын онцгой комисс Шадар сайдын өрөөнд хуралдана. /Баян-Өлгий аймгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх юм байна/
- МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2016 оны эхний хагас жилийн байдлаарх мэдээллийг Засгийн Газрын III байрны 320 тоотод 11.00 цагаас хийнэ.
- 11:00 цагаас Баянгол Зочид буудалд ДАРХАН ХОТОД 10МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАХ гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
- 11.00 цагаас "Монгол ньюс"-ийн хэвлэлийн хурлын танхимд өмгөөлөгч Г.Батбаяр хэвлэлийн хурал хийнэ. Тэрээр УИХ-ын нэр бүхий гишүүнийг хүний амь нас хохироосон хэрэгт буруутай гэж үзэж байгаа бөгөөд мөн албан тушаалаа ашиглан их хэмжээний хөрөнгийг хууль бусаар ашигласан хэрэгт сэжиглэн, АТГ-т давхар шалгуулах болсон талаар мэдээлэл хийх юм байна.
- Ламын Чодва буюу "Багшийг тахихуй" хурлыг 13.00 цагаас зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1981 онд Бразилийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Nenк мэндэлжээ.
- Америкийн нисгэгч Joseph A. Walker буюу Joe Walker Хойд Америкийн Х-15 сансрын хөлгийг хөлөглөн, дэлхийн хамгийн хурдан сансарт ниссэн анхны нисгэгч болон түүхэнд үлджээ.
- 1976 онд Балба улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэн болох "Sagarmatha" үндэсний цэцэрлэгт хүрээлэн нээгджээ.
- 1900 онд Парисын метроны эхний зам нээгдэж байжээ.