
7 дугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 201 дахь өдөр бөгөөд он дуустал 164 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +29 хэмийн дулаан бол шөнөдөө +16 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 16, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр хонь, гахайжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2043.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 33.00, юань 307.00, вон 1.75 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Олимпод оролцох Монголынхоо баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ Чингисийн талбайд 11.30 цагт болно.
- Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, "Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг ямар хамтлаг, дуучинд олгохоор болсон тухай 11.00 цагт мэдээлэл өгнө. Хурал НЗДТГ-ын А танхимд болно.
- 09.00 цагаас Японы Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах" төслийн нээлт ХАХНХЯамны 10 давхрын хурлын зааланд болно.
- 12.00 цагаас Нийслэлийн Аудитын газраас Дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээг зарлана.
- Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа 10.00 цагт Амарбаясгалант зочид буудлын талбайд болно.
- 4 улирлын хулэмж барих арга сэдэвт сургалт 15.00 цагт болно.
- Монголын Бүх Ард Түмний Спортын 14-р Их Наадмын сагсан бөмбөгийн тэмцээн 7 сарын 20-26-ны хооронд Спортын төв ордон болон МУИС-н зааланд зэрэг зохион байгуулагдана.
- НӨАТ-ын урамшууллын ebarimt сугалааны 13 дахь тохирлоор өндөр дүнтэй хонжвор хожсон азтануудад батламж гардуулах, мөн сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө. 13.30-д ГТЕГ-ын 7 давхрын хурлын тэнхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Африкийн улсуудын Мод тарих үндэсний өдөр.
- Мөн өнөөдөр Коста Рикад Инженерүүдийн баярын өдөр тохиож байгаа юм байна.
- Колумба улс Тусгаар тогтнолоо зарлаж байжээ.
- 2015 онд АНУ болон Куба улсууд дипломат харилцаагаа сэргээжээ.
- 1949 онд Израйл болон Сири 19 сарын дайныг эцэслэх гэрээнд гарын үсэг зуржээ.
- 1940 онд Дани улс Үндэсний лигээс гарчээ.