
7 дугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 204 дахь өдөр бөгөөд он дуустал 162 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +20 хэмийн дулаан бол шөнөдөө +14 градус дулаан байх нь ээ. Мөн түр зуурын бороо орох юм байна.
- Билгийн тооллын 18, хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2052.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 32.90, юань 309.50, вон 1.76 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд болно.
- Цагдаагийн байгууллагын 95, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг тохиолдуулан Үндэсний их баяр наадам, АСЕМ-ийн уулзалтын хамгаалалтын зохион байгуулалтад ажилласан цагдаагийн алба хаагчдад 10.00 цагт НЗДТГ-ын А танхимд хотын дарга хүндэтгэл үзүүлж, урамшуулал олгоно.
- Монгол улсад салбараа нээж буй Өмнөд Солонгосын сүлжээ дэлгүүр emart нь оюутан залуучуудын гадаад хэлний боловсролыг дэмжих, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах зорилгоор МУИС-д гадаад хэлний орчин үеийн лабораторыг шинээр байгууллаа. Лабораторын нээлт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 4 давхарын 466 тоотод 14.00 цагаас болно.
- Азийн Хуульчдын холбооны ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Азербайжан улсад Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.
- 1992 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин, жүжигчин Селена Гомез мэндэлжээ.
- Мөн 1980 оны энэ өдөр БНСУ-ын реппер, продюсер, Epik High хамтлагийн гишүүн Табло мэндэлжээ.
- 2015 онд Чех улсад галт тэрэг төмөр замын платформтой мөргөлдсөнөөс болж 3 хүн нас барж, 17 хүн шархдаж байжээ.
- 1983 онд Польшийн цэргийн гол хууль цуцлагджээ.
- 1977 онд БНХАУ-ын дарга Дэн Сяопинг Засгийн хүчийг эргүүлэн авчээ.