
Улаанбаатар хотын гудамж, талбайн өнцөг булан бүрт кофе шоп ажилладаг бичигдээгүй хууль гарсан мэт. Кофе шопын хөгжил, тархац яг л хамрын ханиад гэсэн үг. Маш хурдан, хаа сайгүй. Үүнд дэлхийн брэнд "Caffe bene" өндөр стандарт тогтоон хэн нэгэн хувийн бизнес эрхлэгчийн кофе шопд ч мөн тодорхой нэг цензур тавьж байгаа шиг анзаарагддаг. Үүнийг дагаад ч манайхны кофены хэрэглээ өндөрсөж, соёл өргөжиж байгаа биз ээ.
Тэгвэл энэ олон кафе өөрсдийн гэсэн ямар онцлогтой байдаг юм бол гэдэг нь тийм ч тодорхой биш. Угтаа хүн бүр өөрсдийн гэсэн хэв маягтаа тохируулан очих газраа сонгодог байвал энэ салбар илүү сонирхолтой болох шиг санагддаг юм.
Энгийн "Caffe Bene" салбаруудаас шинэлэг орчин бүрдүүлэхээр зорьсон шинэхэн салбар нь "Khan-Uul Tower"-т үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа билээ.
.jpg)
Тэднийг бусдаас нь ялгах хамгийн том онцлог нь тамхи татдаг үйлчлүүлэгчиддээ тусгай орчин бүрдүүлж өгсөн байгаа нь юм. Гэхдээ бөөн утаан дунд бушуухан баагуулчихаад гарах гэсэн ойлголт биш. Энд тэдэнд зориулсан сандал ширээ, агаар шүүгч, нээлттэй цонх гэх мэт бэлэн бий.

Гэлээ гээд тэд тамхийг үзэн ядагчдынхаа тав тухыг орхигдуулаагүй нь мэдээж хэрэг.

Байршилийг нь танд харуулвал, Хан-Уул дүүрэг," Khan-Uul Tower"-ын хоёр давхарт байрладаг.



Тэдний бусдаас ялгарах хүчин зүйлсийг сонирхуулъя.
Мөн та "Khan-Uul Tower"-ыг зорьвол хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ хамт "Hot Pot" рестароноор үйлчлүүлж, тансаг орчинд караокедож цагийг зугаатай өнгөрөөх боломжтой. Дууны өргөн сонголт, дугаралтын гайхалтай үзүүлэлттэй караоке өрөөнүүд тус бүр ариун цэврийн өрөөтэй учир танд илүү тухтай санагдах нь гарцаагүй. Үйлчилгээний төвүүдийн цогц болох үүднээс 1 давхартаа Голомт болон Улаанбаатар банкнуудын салбартай. Түүнчлэн аялал зугаалгаар яваа гэр бүл, жуулчдад зориулсан 1-2 өрөө бүхий галт тогоо, зочны өрөөтэй зочид буудал ажиллаж байна. Мөн аялагч, зочдод зориулсан буфет ресторан ажиллаж байна. Эл газар нь хоолны өргөн сонголттой бөгөөд өглөө 10.00-22.00 цаг хүртэл хоолоор харин 22.00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчилдэг гэнэ.


"Khan-Uul Tower"-ын яг зэргэлдээ байрлах "Royal Mountain Hotel" нь дан ганц зочид буудлын чиглэлээр ажилладаг ч B1 давхартаа "Supermarket"-тай тул үйлчлүүлэгчид олондоо хэрэгцээтэй зүйлсийг нь гарт нь авчирж өгч байгаагаас өөрцгүй билээ. Зочид буудлын өрөөнүүд бүгд Univision сүлжээнд холбогдсон тул таны хэрэгцээнд хангалттай хүрэхүйц интернэт хурдтай гэсэн үг юм. Тухтай, тансаг орчинг "Khan-Uul Tower", "Royal Mountain Hotel" санал болгож байна.