
7 дугаар сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 207 дахь өдөр бөгөөд он дуустал 159 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +28 хэмийн дулаан бол шөнөдөө +13 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 21, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2056.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 32.70, юань 309.50, вон 1.80 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Иргэдийн шударга шүүх ТББ-аас хууль зүйн салбарын будилааныг Хууль зүйн салбарын шинэчлэл болгож хийхийг шаардаж МАН-д санал хүргүүлэх асуудлаар болон БЗД-ийн шүүгч Одонтуулын асуудлаар мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Шүүн таслах ажлын 2016 оны эхний хагас жилийн дүн мэдээ" талаар хэвлэлийн бага хуралтай.
- 10.00 цагт Шөхтг Монгол байгууллагийн ажилчдын орон сууцны шав тавих ёслол Буянт Ухаа цогцолборын урд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1567 онд Өнөөгийнхөөр Венесуэл улсын нийслэл Каракас хот, тухайн үеийн Сантьяго суурин үүсэн байгуулагдсан.
- 1868 онд Вайоминг нутаг 1868 онд Америк улсын мэдэлд шилжсэн. Өдгөө нэгэн муж улс нь болжээ.
- 1920 онд Францын зэвсэгт хүчин Дамаскыг эзэлсэн.
- 1925 онд Зөвлөлт Холбоот Улсын цахилгаан мэдээний агентлаг (орос товчлол ТАСС) байгуулагдсан.
- 1957 онд Францаас салж тусгаар тогтносон Бүгд Найрамдах Тунис Улс байгуулагдснаа зарлан тунхагласан.
- 2007 онд Пратибха Патил Энэтхэг улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон.