
Монгол Улсад болсон Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахад идэвхи зүтгэл, санаачлага гарган ажилласан байцаагч нарынхаа хөдөлмөрийг үнэлж МХЕГ-т өнөөдөр салбарын хүндэт тэмдэг, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Монгол Улсад АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулахад Мэргэжлийн хяналтын байгууллага төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэнд баяр хүргэж байна. Олон улс, дэлхийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулахад та бүхэн идэвх зүтгэлтэй зарим үед нойр хоолгүй байсан ч нэгэн сэтгэлээр ажилласныг Монгол Улсын Ерөнхийлөгч, төр засгийн удирдлагууд онцгойлон тэмдэглэж байсныг дурдахад таатай байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.