
7 дугаар сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 208 дахь өдөр бөгөөд он дуустал 158 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +27 хэмийн дулаан бол шөнөдөө +14 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө түр зуурын бороо орох юм байна.
- Билгийн тооллын 22, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2060.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 32.30, юань 310.80, вон 1.79 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар зарсан болон “ 888” төсөлтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах талаар хуульч О.Батхүү хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Үндсэн хууль зөрчсөн учир ҮХЦ-д шалгуулахаар хандсан талаар иргэд мэдээлэл хийнэ.
- БНХАУ-ын төлөөлөгчид 10:30 цагаас МУ-ын Стандартчилал, хэмжил зүйн газарт албан айлчлал хийнэ.
- 10.00 цагт УБТЗ-ын Төв вокзал дээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн хэлэлцээр болох юм байна.
- 16.30 цагт Эрүүл мэндийн яамны "Б" зааланд "Эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь" төслийн нээлтийн ёслолын арга хэмжээ болон мобайл тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 Цагаас Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооноос олон улсын зөвлөхүүдийн менежментийн холбоонд орж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
- ШӨХТГ-н "Хэрэглэгчийн төв"-д 11.00 цагаас цаг үеийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Америкийн жүжигчин Сандра Буллок 1964 оны энэ өдөр мэндэлжээ.
- Мөн 1955 оны энэ өдөр Пакистаны 11-р ерөнхийлөгч Асиф Али Зардари мэндэлжээ.
- 1931 онд Японы уран дасгалч (гимнастикч) Оно Такаши мэндэлж байжээ.
- 1957 онд Гватемал улсын цэргийн дэг тогтоогч Карлос Кастильо Армас алагдсан.
- 1945 онд Германы Потсдам хотноо болсон бага хурлын хүрээнд Потсдамын тунхаг үзэглэгдсэн.
- 1868 онд Франц улс Номхон далайн өмнөд талын Таити арлыг өөрийн мэдэлд авсан.
- 1847 онд Өрнө Африкийн Либери улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан.