
7 дугаар сарын 29-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 211 дахь өдөр бөгөөд он дуустал 155 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +27 хэмийн дулаан бол шөнөдөө +15 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө түр зуурын бороо орох юм байна.
- Билгийн тооллын 25, дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2078.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 32.40, юань 312.80, вон 1.83 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- НИТХ-ын Тэргүүлэгчдийн шинэ бүрэлдэхүүн анхны хуралдаанаа хийнэ. Хуралдаан НЗДТГ-ын А танхимд 10.00 цагт эхэлнэ.
- Богд хааны ордон музейд хадгалагдаж буй шувууны цуглуулгыг сэргээн засварлах ажил 14.00 цагт болно.
- ХБНГУ-д айлчлах Монгол улс төрч залуучуудын бүртгэл, шалгаруулалтын талаар MN мэдээллийн төвд 11.00 цагт болно.
- Мөнххада компаний Тоёота моторс корпорацийн засвар үйлчилгээ, үзэсгэлэнгийн танхимын нээлтийн ёслолын арга хэмжээ 12.00 цагаас яармагын тоёота төв дээр болно.
- 14.00 цагаас БСШУСЯ-ны Соёмбо танхимд Богд хааны ордон музей, Германы Байгалийн түүхийн музей хамтран ажиллан санамж бичигт гарын үсэг зурна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1945 онд Итали Ерөнхий Сайд Бенито Муссолини мэндэлж байжээ.
- Өнөөдөр Тайланд улсад Үндэсний Тай хэлний баяр тохиож байна.
- Мөн өнөөдөр Бар хамгаалах Олон улсын тохиож байна.
- 1978 оны энэ өдөр Америкийн сагсан бөмбөгийн тамирчин Mike Adams мэндэлжээ.
- 2013 онд Швейцари улсад зорчигчийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 25 хүн хүнд шархдаж байжээ.
- 2005 онд одон орон судлаачид нарны системийн хоёр дахь одой гариг болох Eris нэртэй гаригийг илрүүлсэн болохоо зарлажээ.