
8 дугаар сарын 17-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 230 дахь өдөр бөгөөд он дуустал 136 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +21 хэмийн дулаан бол шөнөдөө +13 градус дулаан байх нь ээ. Мөн шөнөдөө түр зуурын бороо орох юм байна.
- Билгийн тооллын 14, гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2280.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 36.30, юань 345.00, вон 2.03 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Beejing Open ОУ-ын Тайквондогийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид 08.50 минутын галт тэргээр эх орондоо ирнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас “Монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалт, “Ази номхон далайн бүсийн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” 8-р чуулган болох талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэд тухайн бүс нутагт зөвшөөрөлгүй уул уурхай, ашигт малтмал явуулж буй компаниудын үйл ажиллагааг баримттай дэлгэнэ.
- Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Тарваган тахал өвчний сэжиг илэрсэн үед мэдлэг дадлага олгох бүрэн хэмжээний сургуулилт 11.00 цагаас "Найрамдал"-ын цанын баазад явагдана.
- ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 2-р байр дахь хурлын танхимд "Орос, Монголын залуучуудын улс төрийн идэвхи, оролцоо " дугуй ширээний уулзалт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1971 оны энэ өдөр сүмогийн 39 дэх ёкозүна Маэдаяма Эйгоро таалал төгсчээ.
- Өнөөдөр бол Болив улсын Далбааны өдөр.
- Мөн өнөөдөр Колумба улсад Инженерүүдийн баярын өдөр тохиож байна.
- 2015 онд Тайландын Бангкок хотод "Erawan Shrine" хэмээх сүмийн ойролцоо бөмбөг дэлбэрч, 19 орчим хүн нас барж, 123 гаруй хүн шархаджээ.
- 2008 онд Америкийн усан сэлэлтийн тамирчин Michael Phelps ганц олимпоос 8 алтан медаль хүртсэн анхны тамирчин болжээ.
- 1999 онд Турк улсад 7.4 баллын хүчтэй газар хөдөлж, 17 мянга гаруй хүн амиа алдаж, 44 мянган хүн гэмтэж бэртжээ.