
8 дугаар сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 231 дахь өдөр бөгөөд он дуустал 135 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +22 хэмийн дулаан бол шөнөдөө +11 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 15, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2280.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.00, юань 344.50, вон 2.08 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгээс 11.00 цагаас НЗДТГ-ын А танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.
- "Монголчууд" цувралын IV боть болох XII-XVII зууны түүхийг өгүүлэх дөрөвдүгээр боть нь “Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн” хэмээх нэртэйгээр гарч буй бөгөөд номын нээлтийг 16:00 цагт Shangri La Mall-ын 3 давхарт Интерном номын дэлгүүрийн шинэ салбарын нээлттэй хамтатган хийгдэнэ.
- Цэцэрлэгийн 2016-2017 оны хичээлийн жилийн бүртгэл элсэлт ”-ийг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.11600 цагаас НЗДТГ-ын А танхимд болно.
- "Улс төрийн намын шинэчлэл, шийдэл" хэлэлцүүлэг СЕХ-ын дугуй зааланд 14.00 цагаас болно.
- ЭМЯ-нд болж буй Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал олон улсын чуулган 09.00 цагаас эхэлнэ.
- Монголын цэргүүд ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо. Афганистан улсад явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаа болон Суданд улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд 11.20 цагт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Тайландын Шинжлэх ухааны өдөр.
- Мөн өнөөдөр Македон улсад Зэвсэг хүчний баярын өдөр тохиож байна.
- 1988 оны энэ өдөр БНСУ-ын алдарт BIG BANG хамтлагийн ахлагч, дуучин Gdragon мэндэлжээ.
- 2008 онд Афганистаны дайн: Үзбиний хөндийн отолт эхэлжээ.
- 2008 онд Пакистаны ерөнхийлөгч Pervez Musharraf огцорчээ.