
8 дугаар сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 236 дахь өдөр бөгөөд он дуустал 130 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +22 хэмийн дулаан бол шөнөдөө +12 градус дулаан байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн бороо орох юм байна.
- Билгийн тооллын 20, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2267.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.50, юань 342.50, вон 1.99 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Энэ хичээлийн жилээс эхлэн Ахлах ангийн сурагчид шинэ хөтөлбөрөөр суралцана. Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн сургалт орон нутагт хийгдэж дууссан бөгөөд 8 сарын 23-27-ны хооронд нийслэлийн багш нар сургалтад хамрагдана.
- 09.00-11.00 цагт ШУТИС дээр Японы 8 их сургуулийн эрчим хүчний салбарын эрдэмтэд “Цахилгаан дамжуулалт, түгээлтийн технологи ба Олон улсын стандартчилал” сэдэвт хэлэлцүүлэг болно.
- Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, “JCI” Лидер төрийн бус байгууллагатай хамтран элэгний BC вирус болон хавсарсан хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс элэгний B, C вирусын шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах арга хэмжээг Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн 2-р байранд зохион байгуулна.
- Монгол Экспо үзэсгэлэнгийн танхимд "Зуны сүүлчийн хямдрал" экспо худалдаа үргэлжилж байна.
- Олон улсын Нислэгийн удирдагчдын холбоодын эвслийн Ази, номхон далайн бүсийн 33-р хурал Туушин зочид буудалд болж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Украйн улсын Үндэсний далбааны өдөр.
- 1978 оны энэ өдөр АНУ-ын алдарт сагсан бөмбөгийн тамирчин Kobe Bryant мэндэлжээ.
- 1974 оны энэ өдөр ОХУ-ын алдарт физикч, академич, Нобелийн шагналтан Константин новоселов /Konstantin Novoselov/ мэндэлжээ.
- 2012 онд Словены ойролцоо халуун агаарын бөмбөг дэлбэрч, 6 хүн нас барж, 28 хүн шархдаж байжээ.
- 2011 онд Виржиниад 5.8 баллын хүчтэй газар хөдөлж, 200-300 сая ам.долларын хохирол учирчээ.
- 1991 онд Tim Berners-Lee www буюу World Wide Web-г шинэ түвшинд аваачжээ.