
8 дугаар сарын 24-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 237 дахь өдөр бөгөөд он дуустал 129 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +15 хэмийн дулаан бол шөнөдөө +7 градус дулаан байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн бороо орох юм байна.
- Билгийн тооллын 21, таван шар мэнгэтэй шар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2256.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.40, юань 339.00, вон 1.99 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- БОАЖЯ, АХБ-ны хамтарсан хурал 10.00-12.30 цагт Кемпински зочид буудлын Алтай танхимд болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас "Алтан харилцаа" компани 520 сая төгрөгийн залилан хийсэн тухай мэдээллийг хохирогчид нь баримтаар дэлгэнэ.
- 14.00 цагт гамшгийн сүүлийн үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн хуралтай.
- 10.00-12.00 цагийн хооронд НҮБ-ын төв байранд НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улс дахь хүүхдийн ядуурлын талаарх судалгааны үр дүнг танилцуулна.
- 13.30 минутаас БГД 16-хорооны иргэдийн танхимд Иргэдэд Эко жорлон болон нүхэн жорлонгийн талаархи мэдлэг мэдээлэл олгох үнэ төлбөргүй сургалт явагдана.
- Австралийн эмч нар ГССҮТ-д үнэ төлбөргүй эмчилгээ хийнэ.
-
Энэ хичээлийн жилээс эхлэн Ахлах ангийн сурагчид шинэ хөтөлбөрөөр суралцана. Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн сургалт орон нутагт хийгдэж дууссан бөгөөд 8 сарын 23-27-ны хооронд нийслэлийн багш нар сургалтад хамрагдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Либери улсын Далбааны өдөр.
- 1995 онд Microsoft Windows 95 Хойд Америкт гарчээ.
- 1991 онд Украйн улс Зөвлөлт холбоотоос тусгаарлагдаж, тусгаар тогтнолоо зарлажээ.
- 2004 онд Москвагийн ойролцоо Domodedovo олон улсын нисэх онгоцны буудалд агаарын тээврийн хоёр компанид бөмбөг дэлбэрч 89 зорчигч амь насаа алджээ.