
8 дугаар сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 238 дахь өдөр бөгөөд он дуустал 128 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +17 хэмийн дулаан бол шөнөдөө +3 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 23, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2253.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.50, юань 338.80, вон 1.97 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.41 цагт сар тал болно.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Хүний эрхийг хүндэтгэх соёлыг хөхиүлэн дэмжих, ЛГБТИ хүмүүс болоод бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар нийгэмд үнэн зөв, бодит мэдээлэл өгөх зорилготой “Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийг зохион байгуулах талаар “ЛГБТ төв” нийгэмд үйлчлэх ТББ, Монгол дахь Гёте институтийнхэн болон кино найруулагч Б. Үйзэнмаа нар мэдээлэл хийнэ.
- ББСБ-аас 1000 хүүхдэд цүнх бэлэглэх аян Сүхбаатарын талбайд болно.
- 08.30 цагт Эрүүл мэндийн сайд ХӨСҮТ болон ХСҮТ-үүдийн үйл ажилтай танилцана.
- ҮЭ-ийн байранд 11.30 цагт Иргэдийн цалин хөлс болон бусад асуудлаар хэлэлцэнэ.
- ҮЭ-ийн байранд 12.00 цагаас Авто замчдад тулгамдаж буй хүндрэлийн талаар мэдээлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Ардчилсан намын анхдагч гишүүд АН-ын шинэчлэлийн талаар мэдээлэл хийнэ
- 09.00 цагт ЗЦГ, Нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газар хамтран хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналтыг хангуулах чиглэлээр шалгалтыг зохион байгуулах гэж байна.
- “Cyber education center” нээлтийн ажиллагаа 16.00 цагаас 5-р байрны 3-р давхарт 303 тоотод болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Бразил улсад Цэргийн баяр тохиож байна.
- Мөн өнөөдөр бол Уругвай улсын Тусгаар тогтносон өдөр.
- 1980 онд Зибабе улс НҮБ-д нэгджээ.
- 1981 онд НАСА-гийн Voyager 2 сансрын хөлөг Санчир гариг хамгийн ойр дөхөж очжээ.
- 1991 онд Белариус Зөвлөлт холбооноос салж, тусгаар тогтнолоо зарлажээ.