
8 дугаар сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 239 дахь өдөр бөгөөд он дуустал 127 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +19 хэмийн дулаан бол шөнөдөө +5 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 24, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2247.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.00, юань 336.50, вон 1.96 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч” хөдөлгөөнөөс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
- СХД-ийн 17-р хорооны "Санхум" өрхийн эрүүл мэндийн төвд 14.00 цагт Гэдэсний халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна.
- "Рио 2016" олимпод оролцсон чөлөөт, боксын тамирчид өглөө 06.00 цагаас Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууна.
- 18.00 цагт Бөхийн өргөөний хажууд City lounge -д Cover дууны тэмцээний сүүлийн шат болно.
- Монгол, Япон, Солонгос зураачдын хамтарсан уран зургийн үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн Арт галлерейд нээлтээ 17.00 цагаас хийх гэж байна.
- 2016-2017 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Нийслэлийн боловсролын газар хамтран "ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭХ АВТОБУС БА ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ХЯНАЛТ" шалгалтыг 09.00-16.00 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд явуулна.
- Сүхбаатарын талбайд Нийслэлийн хичээлийн шинэ жилийн нэгдсэн үзэсгэлэн худалдааны нээлт 12.00 цагаас болно. Нээлтэнд Сүхбаатар дүүргийн засаг дарга Н.Бадарсан болон бүх хэлтэсийн дарга нар оролцоно.
- Хавдар Судлалын Үндэсний төвд “АМЬД ДОНОРООС ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ БА ЭЛЭГНИЙ ХАВДАР” сэдэвт Монгол улсын ерөнхий сайдын ивээл доорх олон улсын хурал зохион байгуулагдана. Хуралд Япон, Солонгос улсын элэг шилжүүлэн суулгах багийнхан оролцож элэгний мэс заслыг шууд дамжуулна.
- Хууль эрх зүй, хүүхдийн эрхийн талаар мэдээ, мэдээлэл бэлтгэх сонирхолтой сэтгүүлчдэд зориулсан сургалт 09.30 цагаас PARK HOTEL хурлын зааланд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Папуа Шинэ Гвиней улсын Тусгаар тогтносон өдөр.
- Мөн өнөөдөр АНУ-д Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн өдөр тохиож байгаа юм байна.
- 1978 онд Albino Luciani I пап ламаар сонгогджээ.
- 1999 онд Орос улс Чичений II дайныг эхлүүлжээ.
- 2002 онд Өмнөд Африкт Дэлхийн дээд хэмжээний уулзалт эхэлжээ.